GLOBAL KOR 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Нүүрээ жижиг харагдуулах үйлчилгээтэй - Нүүрний зөв хэлбэртэй болход тусална - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой - Давхар эрүү багасгана
Q & A
Q1. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. Өөхлөлтийн хэмжээ болон хийлгэх хэсгээс хамааран гарах үр дүн болон үйлчилгээгээ барих хугацаа хүн бүрийнх харилцан адилгүй байдаг. Дунджаар 1-2долоо хонгийн дараагаас үр дүн гарч эхэлнэ.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт хүчтэй хүрэх, үрэх зэрэг үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
2. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн хугацаанд алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
3. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 7-14хоногийн дотор аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.