GLOBAL KOR 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Dark circle арилгах филлер
Гэрэлтсэн үзэсгэлэнтэй нүд!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мэдээ алдуулах тос - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүдний доод хэсэг хонхойж орсноос болж байнга ядарсан мөн нас ахисан мэт харагддаг хүмүүст - Нүүрээ будсан ч нүдний доод хэсгийн хөхрөлт (dark circle) дарагддаггүй хүмүүст - Нүдний доод хэсгийн арьс унжилтаас болж илүү тод хөхөрч харагддаг хүмүүст - Нүдний доор өөх суулгах мэс засал хийлгэхээс санаа зовдог , мэсийн бус аргаар хөхрөлтөө багасгахыг хүсэж байгаа хүмүүст - Гэрэлтсэн үзэсгэлэнтэй залуу дүр төрхтэй болохыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.