GLOBAL KOR 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Уруул / Гарын Рижүран хиллер тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Уруул / гарын арьсны рижүран хиллер тарилга нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй Полинуклеотид (PN) өсөлтийн факторын нэгдэл бөгөөд арьсыг нөхөн төлжүүлж сэргээх үйлчилгээтэй тарилга юм. Энэхүү тарилга нь нимгэн, сунасан арьсны өнгөн болон жинхэнэ давхаргыг нөхөн төлжүүлж уруул болон гарын арьсыг эрүүл, уян хатан болгоход тусалдаг.
Үйлчилгээний давуу тал
- Арьсны давхаргын зузааныг нэмэгдүүлэх - Коллаген нөхөн төлжилтийг хурдасгах - Арьсны өнгө болон бүтцийг сайжруулах - Арьсны тослогжилт болон үхжсэн арьсыг багасгах - Арьсны уян хатан чанрыг сайжруулах - Нүхжилт багасгах
Q & A
Q1. Уруулын филлерээс ялгарах онцлог нь юу вэ? A1. Уруулын филлер нь уруулыг дүүргэж томруулах зорилготой бол, PN өсөлтийн факторын нэгдлийг ашиглан уруулын рижүран тарилга нь өнгөө алдсан уруулын арьсыг нөхөн сэргээж, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Q2. Уруулын рижүран үйлчилгээний дараа тарианы ором үлдэх (эмбө) үүсэх үү? A2. Тарианы ором буюу товгор болох үзэгдэл (эмбө) үүсдэггүй. Харин хөхрөлт болон хавдалт үүсэж болзошгүй бөгөөд нь 1 долоо хонгийн дотор аажимдаа хэвийн болно.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
-Уруул нь хагарч, гуужиж хагардаг хүмүүс -Гарын арьс хуурайшиж, уян хатан байдлаа алдсан гэж санаа зовж буй хүмүүс -Өдөр бүр уруулын тос (lip balm) түрхсэн ч арьс нь хуурайшдаг хүмүүс -Филлерийн хийлгэхийг хүсдэггүй хүмүүс -Хялгасан үрчлээгээ багасгахыг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.