GLOBAL KOR 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Reepot лазер
Зөвхөн нэг удаагийн үйлчилгээгээр нөсөө толбыг арилгана!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Reepot лазер нь хөгшрөлтөөс үүдэлтэй хар болон бор толбо гэх мэс нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй лазер аппарат юм. Сooling технологийг ашигласнаар өвдөлт багатай, хурдан хугацаанд эмчилгээ хийх боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Жигд бус өнгөний тархалттай нөсөө толбонд нийцүүлэн лазерын хүчийг автоматаар тохируулах боломжтой. - Hypercooling Tech хошууг ашигладаг тул өвдөлт багатай. - Эмчилгээний дараа хэвийн амьдралдаа шууд орох боломжтой. - Сontact cooling аргын CPTL технологийг ашигладаг. - Cooling аргын VSLS® технологийг ашигладаг.
Анхааруулах зүйл
1. Наалт авсны дараа арьс аажмаар нөхөн төлжих ба арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү. Лазерын дараа арьс нимгэн улаан, ягаандуу харагдах ба энэхүү үзэгдэл нь
арьс нөхөн төлжиж буй хэвийн шинж тэмдэг бөгөөд аажимдаа арьс бүрэн нөхөн төлжиж хэвийн болно.
2. Наалт авсны дараа лазер хийлгэсэн хэсэгт жороор авсан Steroid тосыг зааврын дагуу тогтмол түрхэнэ үү. (дунджаар 2долоо хоногийн турш өдөрт 2удаа түрхэж хэрэглэнэ)
3. Steroid тосноос гадна EGF гэх мэт нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй тосыг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
4. Сэвхтэй нөсөө ихтэй тохиолдолд лазерын дараа эхэндээ асуудалгүй мэт харагдэх боловч, лазер хийлгэснээс хойш 1-2сарын дотор бор толбо арилсны дараа тухайн газарт сэвх
нөсөө үүсэж болзошгүйг анхаарна уу. Үүссэн тохиолдолд хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалан 3–6сарын хугацаанд аажимдаа бүдгэрч хэвийн болно.
5. Үйлчилгээ хийлгэснээс хойш 2 сарын турш арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү. Тосон цэвэрлэгч , арьс гуужуулагч, retinol-н найрлагатай арьсны бүтээгдэхүүн
гэх мэт нь арьсыг цочроож нөхөн төлжилтийг удаашруулдаг тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Нөсөө толбо амархан үүсдэг эмзэг нимгэн арьстай хүмүүсийн хувьд удаан
хугацааны турш хэрэглэхээс зайлсхийнэ үү
6. Үйлчилгээ хийлгэсний дараа 2 сарын турш гадагш гарахдаа нарны тосыг тогтмол заавал хэрэглэнэ үү. Мөн арьс бүрэн нөхөн төлжиж дуусах хүртэл усанд сэлэх болон удаан
хугацааны турш гадуур гарах зэрэг үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
7. Арьсны нимгэн давхаргад байрлах бор нөсөө толбоны хувьд 1-2 удаагийн оролтоор бүрэн арилах боломжтой ч нөсөө толбоны онцлогоос шалтгаалан жинхэнэ арьсны давхаргад
үлдсэн нөсөө толбонд нэмэлтээр эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу. Нэмэлт эмчилгээ хийлгэхийг хүсвэл эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
8. Лазерын дараа эмнэлгээс нааж өгсөн наалтыг 2долоо хоногийн турш салгалгүй наах шаардлагатай.
9. Наалт нь нимгэрч зөөлөрсөн тохиолдолд хуучин наалтыг хуулж авалгүй шинэ наалт дээрээс нь давхарлаж наана уу.