GLOBAL KOR 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Хөмсөгний шивээс (Солонгос будаг)
Өөрийн хөмсөг шиг харагдах байгалийн мэт өөрт тохирсон дизайн! (эрэгтэй/эмэгтэй ижил үнэ)
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээ хийлгэх хугацаа 60~120мин - Мэдээ алдуулалт Мэдээ алдуулах тос - Сорви Байхгүй - Эмнэлэгт хэвтэх Шаардлагагүй - Эдгэрэх хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Түр хугацааны үйлчилгээний үр дүн - 1:1 үйлчилгээ болон зөвлөгөө - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Шивээсний үйлчилгээг хэр давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Ойролцоогоор 1 жилд 1 удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хөмсөг будах цагаа хэмнэхийг хүсдэг хүмүүст - 2 өөр хэлбэртэй хөмсгөндөө санаа зовдог хүмүүст - Шингэн, үс багатай хөмсөгнөөсөө болж санаа зовдог хүмүүст - Нүүрний төрхдөө өөрчлөлт оруулахыг хүсдэг хүмүүст - Зөв хэлбэртээ хөмсөгтэй болгохыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн өдөр нүүрээ угааж болох ч зөвхөн усаар зөөлөн угаахыг зөвлөж байна.
2. Үйлчилгээ хийлгэсэн хэсгээс бусад хэсэгт үйлчилгээ хийлгэсний дараагийн өдрөөс нүүр будалт хийж болно.
3. Үйлчилгээ хийлгэсэн хэсэг тав тогтох болон арьс гуужсан тохиолдолд хүчээр хуулж авах мөн маажихыг хориглоно.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
6. Үйлчилгээ хийлгэсэн хэсэг загатнах эсвэл улайх шинж тэмдэг илэрч болох ч хэд хоногийн дотор аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.